Тусламж
Буцаалтын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.09.18
Дижитал бүтээгдэхүүний онцлог
Дижитал бүтээгдэхүүнийг татаж авсны дараа “буцаах” боломжгүй тул худалдан авахаасаа өмнө урьдчилан харах зураг, тайлбарыг сайтар танилцана уу.
Буцаалт хийгдэх тохиолдол
Дараах тохиолдолд төлбөрийг буцаан олгоно: · Файл гэмтэлтэй, нээгдэхгүй бөгөөд бид 3 хоногт засч чадаагүй · Бүтээгдэхүүн тайлбартаа эрс нийцэхгүй · Нэг бүтээгдэхүүнийг давхар төлсөн
Хүсэлт гаргах
Худалдан авснаас хойш 14 хоногийн дотор захиалгын дугаараа дурдан холбоо барих хуудсаар хүсэлт илгээнэ үү. Бид 3 ажлын өдөрт хариу өгнө.
Буцаалтын үр дагавар
Буцаалт хийгдсэн бүтээгдэхүүнд хандах эрх таны сангаас хасагдана.